19, 20-НД ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙНЭ

Улаанбаатар хотын ерөнхий менежерийн өгсөн үүрэг даалгаврын дагуу иргэдийн эрүүл аюулгүй, цэвэр орчинд амьдрах, ил задгай хог хаягдалгүй байлгах нөхцлийг бүрдүүлж, хог хаягдал ачих, тээвэрлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, орчны ариун цэврийг сайжруулах зорилго бүхий бүх нийтийн их цэвэрлэгээний ажлыг дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд энэ сарын 19, 20-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Их цэвэрлэгээний ажлаар нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гэрлийн болон цахилгааны шонгийн доор үүссэн хог, орон сууц, гэр хорооллын дунд, гуу жалганд үүсч хуримтлагдсан хог хаягдал, жалга, гудамжинд хөлдсөн бохир усыг цэвэрлэх, төв зам дагуух гудамжны нүүрэн талын айл өрхийн хашааг цэцэгцлэх, шарилж, зэрлэг ургамлыг цэвэрлэж зайлуулах юм.

Мөн түүнчлэн орон сууцны орц, лифт, байрны эргэн тойрны хог хаягдлыг цэвэрлэх, орцны гэрэлтүүлгийг бүрэн асаах, байгууллага, аж ахуйн нэгж, айл өрх болон их цэвэрлэгээний хог хаягдлыг уртасгасан цагаар ачих зэрэг ажлууд хийгдэнэ.

Бүх нийтийн цэвэрлэгээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс албад, харьяа байгууллага, СӨХ, байгууллага аж ахуйн нэгжүүд, иргэд, томоохон зах, худалдааны төвүүдийг түр хугацаагаар хааж, түрээслэгч болон ажилтнуудыг баталсан хуваарийн дагуу оролцуулахаар болжээ.

Их цэвэрлэгээтэй холбоотой дуудлагыг 99040988, 96431919, 96650381 дугааруудад өгч болох юм байна.

Leave a Reply

  • Facebook