ДҮҮРГИЙН ХҮҮХДИЙН УРЛАГИЙН ИХ НААДАМД 50-Р СУРГУУЛЬ, 83-Р ЦЭЦЭРЛЭГИЙНХЭН ТЭРГҮҮЛЛЭЭ

 

Дүүргийн сургууль, цэцэрлэгүүдийн дунд 9 дэхь жилдээ  Хүүхдийн ардын урлагийн 9-р их наадмыг 04 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд 50-р сургуулийн урлаг зааланд зохион байгууллаа.

Уралдааны ерөнхий шүүгчээр ХБК-ийн багш, найруулагч Б.Сүхээ, шүүгчээр СУИС-ийн тэнхимийн эрхлэгч Б.Баттөр, Морин хуурын багш Баттөгс, сонгодог бүжгийн багш, МУГЖ П.Нармандах нар оролцлоо.

Уралдаанд 19 цэцэрлэгийн 185, 9 сургуулийн 217 хүүхэд оролцож, дүн гарахад “Шилдэг сургууль”-иар 50-р сургууль, “ Шилдэг цэцэрлэг”-ээр 83-р цэцэрлэг шалгарчээ.

Цэцэрлэгийн багачуудаас гоцлол дуугаар 1-р байрыг 83-р цэцэрлэг, 2-р байрыг 39-р цэцэрлэг, 3-р байрыг 9-р цэцэрлэг, Харилцаа дуугаар 1-р байрыг 39-р цэцэрлэг, 2-р байрыг 70-р цэцэрлэг, 3-р байрыг 83-р цэцэрлэгийнхэн эзлэв. Гоцлол бүжгээр 1-р байрыг 83-р цэцэрлэг, 2-р байрыг 74-р цэцэрлэг, 3-р байрыг 70-р цэцэрлэг, Хамтлаг бүжгээр 1-р байрыг 83-р цэцэрлэг, 2-р байрыг 174-р цэцэрлэг, 3-р байрыг 9-р цэцэрлэгийнхэн эзэлсэн байна.

Сургуулийн сурагчид урлагийн найман төрлөөр өрсөлдөж Ардын дуугаар1-р байрт 49-р сургууль, 2-р байрт 5-р сургууль, 3-р байрт 57-р сургууль, Харилцаа дуугаар 1-р байрт 50-р сургууль, 2-р байрт 117-р сургууль, 3-р байрт 61-р сургууль, Гоцлол бүжгээр 1-р байрт 49-р сургууль, 2-р байрт 117-р сургууль, 3-р байрт 50-р сургууль шалгарав.

Хамтлаг бүжгээр 1-р байрыг 61-р сургууль, 2-р байрыг 50-р сургууль, 3-р байрыг 117-р сургууль, Ардын цөөхүүл хөгжмөөр 1-р байрыг 50-р сургууль, 2-р байрыг 23-р сургууль, 3-р байрыг 49-р сургууль, Морин хуурын төрлөөр1-р байр 50-р сургууль, 2-р байр 23-р сургууль3-р байр 57-р сургууль эзэлсэн байна. Язгуур урлагаар 1-р байрт 49-р сургууль, 2-р байрт 61-р сургууль, 3-р байрт 50-р сургууль, Уран нугаралтаар 1-р байрт 50-р сургууль, 2-р байрт 24-р сургууль, 3-р байрт 23-р сургууль шалгарчээ.

Уралдааны шагналтнуудын тоглолт 4-р сарын 23-нд Хүүхдийн ордонд зохион байгуулагдана.

ih

 

Leave a Reply

  • Facebook