ЦАГДААГИЙН АХЛАГЧ ГАЛЫН АЮУЛААС ХҮНИЙ АМЬ АВАРЧЭЭ

Чингэлтэй дүүргийн 7-р хорооны иргэн, Цагдаагийн ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангуулах газрын хамгаалалтын 2-р газрын харуулын цагдаа, цагдаагийн ахлагч Б.Сүх-Очирыг Чингэлтэй дүүргийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнасныг дүүргийн Засаг дарга Д.Ганболд 4-р сарын 17-нд гардуулж өгсөн бөгөөд хүний амь аварсандснь  талархаж байгаагаа илэрхийлээд цаашдын ажилд нь амжилт хүслээ.

Цагдаагийн ахлагч Б.Сүх-Очир 3-р сарын 22-нд Чингэлтэй дүүргийн 13-р хороо, Хайлаастын 19-303 тоотод оршин суугч Т.А-гийн гэрт гал гарч байхад 18 настай охиныг нь галын аюулаас аварсан байна.

 

 

 

Leave a Reply

  • Facebook