ШАР УСНЫ ҮЕРИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙНЭ

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн “Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” 01 албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн Онцгой комиссын даргын “Бэлэн байдлыг хангаж далан сувгийн цэвэрлэгээний ажил зохион байгуулах тухай” 05 тоот тушаал гаргасан билээ.

Үүний хүрээнд тус дүүргийн 1-19-р хорооны нутаг дэвсгэрт байрлах үерийн хамгаалалтын барилга байгууламж, ус цуглардаг гуу жалга, зам доогуурх ус нэвтрүүлэх хоолойн ахуйн гаралтай хог хаягдал, хуримтлагдсан цас мөсийг цэвэрлэх ажлыг 2013 оны 04 дүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Уг цэвэрлэгээний ажилд Шуурхай командын 75 хүн, Чингэлтэй дүүргийн 1-19-р хорооны иргэд, аж ахуйн нэгж байгууллага тус бүрээс 30 хүн, 10-р хорооны 39-р сургууль, 11-р хорооны 57-р сургууль,12-р хорооны 61-р сургууль, 13-р хорооны 17-р сургууль, 14-р хорооны 49-р сургууль, 15-р хорооны 72-р сургууль, 17-р хорооны 37-р сургууль тус бүрээс 70 хүн, нийт 1135 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Их цэвэрлэгээний үеэр үерийн хамгаалалтын барилга байгууламжийн ашиглалтын хэвийн үйл ажиллагаанд нөлөөлж, ус тунадаг гуу жалга, зам доогуурх усны хоолойг бөглөсөн ахуйн гаралтай хог хаягдлыг цэвэрлэж ус чөлөөтэй урсаж, хүн, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх нөхцөл бололцоог бүрдүүлж байгаа юм.

Leave a Reply

  • Facebook