ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ТАЛААР ИРГЭДИЙН САНАЛ, ХҮСЭЛТИЙГ СОНСЛОО

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Д.Сумъяабазар, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Т.Гантөмөр, Р.Дагва, Г.Ганбаяр нар 4-р сарын 17-нд Чингэлтэй дүүргийн 7, 8, 10, 11, 12,13, 15-р хорооны иргэдтэй уулзаж, гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын явцтай танилцаж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо.

УИХ-ын гишүүд, Нийслэлийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчдийг Чингэлтэй дүүргийн гэр хороололд ажиллах үед Дүүргийн Засаг даргын  Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Б.Мөнхбат, Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн, Засаг даргын Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтсийн дарга Б.Мөнгөнсүх, хороодын Засаг дарга нарын албаны хүмүүс байлцав.

Оршин суугчид дахин төлөвлөлтийн талаар ойлголтын зөрүүтэй, гэрээ байгуулахаар тохиролцсон барилгын компаниудын ажил удаашралтай байгаа талаар санал хэлж байлаа.

Дүүргийн 15-р хороонд дахин төлөвлөлтөд орж,  “Буурал Сутай”, “Асар өргөө” компаниуд барилгын ажил эхлүүлсэн  байдалтай УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Нийслэлийн Иргэдийн Хурлын Төлөөлөгч Т.Гантөмөр, Р.Дагва нар танилцсан.

УИХ-ын гишүүд, Нийслэлийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчид гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотой  иргэдийн санал, хүсэлтийг холбогдох байгууллагуудад нь уламжлах юм байна.

 

Leave a Reply

  • Facebook