12 ДУГААР ХОРООНД АЖИЛЛАВ

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга дэргэдэх хэлтэс албадын дарга, мэргэжилтнүүдийн хамт 12 дугаар хороонд өнөөдөр ажиллалаа.

0.73     0.74

Хорооны Засаг дарга Оюунцэцэг хороондоо тулгамдаад байгаа асуудлын талаар товч мэдээлэл хийж, зарим газруудаар явж танилцуулав.

12 дугаар хороо нь 317,2 га газар нутагт 14229 хүн амтай, 3022 өрх, 102 гудамж, 1800 гаруй хашаа, 5 хэсэг, 43 аж ахуйн нэгж, ерөнхий боловсролын 61 дүгээр сургууль, 154 дүгээр цэцэрлэг, 14 ус түгээх цэгтэй томоохон хороодын нэг юм. Тус хороо нь хүн ам ихтэй, газар нутгийн хувьд том, хөдөө орон нутгаас шилжин суурьшигч ихээр төвлөрсөн, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрх, нийгмийн эмзэг бүлгийн иргэд олонтой, төрийн үйлчилгээг “Нэг цэг”-ээр хүргэдэг байна.

0.75     0.76

12 дугаар хороо нь иргэдийг ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхэд сургууль, цэцэрлэг шинээр барих, зарим айл өрхийг цахилгааны хүчдэлийг нэмэх, бичил цэцэрлэг байгуулах, нийтийн байрны дундын эзэмшилд байгаа усны цооногийг иргэдэд ашиглах боломжийг олгох, эко эргүүл ажиллуулах, зөвшөөрөлгүй айл, хашаа, ТҮЦ-ийг цэгцлэх, гудамжинд ил задгай гагнуур хийх, авто угаалга ажиллуулж буй иргэн аж ахуйн нэгжийг хуулийн хүрээнд нүүлгэх, нохой болон шарилж устгах, хогийн цэгүүдэд зориулалтын хогийн сав байрлуулах зэрэг асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгаа ажээ.

0.77     0.78

Тус хорооны үйл ажиллагаатай танилцсаны дараа Засаг даргын Тамгын газрын дарга Д.Мөнхбат холбогдох газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүдэд дараах үүргийг өглөө. Үүнд:

-Хүн ам ихтэй тус хороонд шинээр сургууль, цэцэрлэг барих, өргөтгөхөд зориулсан газар, зураг төсөл, төсвийг холбогдох газруудтай хамтран ажиллаж эхлэх

-Дүүргийн хэмжээнд байгаа Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн ажиллах цагийн хуваарь болон уртасгасан цагаар ажиллах мэдээллийг иргэдэд ойлгомжтой байдлаар, нүдэнд харагдахуйц хийж иргэдэд мэдээлэл хүргэх

-Зарим олон улсын байгууллагатай хамтран Өрхийн эрүүл мэндийн төвийг ирээдүйн хэрэгцээ шаардлага хангасан байдлаар хийхэд анхаарах,

-Нийтийн байрны дунд хийх үзлэг шалгалтыг өмнөх онуудад хийсэн ажлын дүгнэлт, гүйцэтгэлтэй уялдуулан дахин үзлэг хийж, холбогдох журмыг боловсруулах ажлын хэсэг гаргаж ажиллуулах,

-Бүртгэлийн зарим ажил орхигдож байгаад онцгой анхаарал хандуулж ажиллах

-Тус хороонд барих сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлгийн газрын асуудлыг ойрын хугацаанд судалж танилцуулах.

-Ил задгай гагнуур хийх, авто угаалга ажиллуулж байгаа иргэн аж ахуйн нэгжид хуулийн дагуу зохих арга хэмжээг авч хэрэгжүүлэх

– Хороо бүрт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж, хүлээлгэн өгөөгүй худаг, халуун усны газруудад дүгнэлт гаргах эзэнтэй болгох

-Гэрлийн шон бүрийг айлуудад хариуцуулан өгч, эзэнжүүлэх

-Өөрсдийн нөөц бололцоондоо тулгуурлан айл, хөршөөрөө нэгдэн хөршийн холбоо, бүлэг байгуулан ажиллаж, иргэдийн оролцоог бодит болгох ажлыг санаачлах, зарим талаар дэмжих хэрэгтэй байна гэлээ.

0.79     0.80

Leave a Reply

  • Facebook