ШАТААСАН ТОГЛООМУУДЫГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЛАА

 

Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны 7, 8, 9, 10 дугаар байрны дундахь хүүхдийн тоглоомын талбайд хэсэг бүлэг хүмүүс архидан согтуурч, хүүхдийн тоглоом шатаасан үйлдэл 2015 оны 2-р сарын 26-ны өглөөний 04.20 цагийн үед гарч, Аврах гал унтраах 10 дугаар ангийн жижүүрийн бүрэлдэхүүн унтрааж байсан.

Хүүхдийн тоглоомын талбай байгуулах, түүнийг арчилж тордоход багагүй хүч хөрөнгө, цаг хугацаа зарцуулдаг. Гэвч зарим хүний зүй бус хайхрамжгүй үйлдлээс хүүхдүүд тоглох тоглоомгүй болж, эд хөрөнгөд хохирол учирдаг.

Дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргйин Тохижилт үйлчилгээний компани нэгжтэй хамтарч ажилласан галд өртсөн хүүхдийн тоглоомуудыг сэргээн засварлаж, 7, 8, 9, 10-р орон сууцны оршин суугчдын хүүхдүүд тоглоомын талбайдаа тоглохыг боломжийг бүрдүүллээ. Хүүхдийн тоглоомыг ариглаж, гамнах нь хүүхдээ хайрлахаас ялгарах зүйлгүй гэдгийг бодууштай билээ.

 




Мэдээний хандалт

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Leave a Reply

  • Facebook