НИЙСЛЭЛИЙН ХҮҮХДИЙН ЧУУЛГАНД ДҮҮРГЭЭ 5 СУРАГЧ ТӨЛӨӨЛНӨ

Чингэлтэй дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв, Боловсролын хэлтэс хамтран төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын 15 сургуулийн 102 сурагч оролцсон “Дүүргийн хөгжилд бидний оролцоо” сэдэвт Хүүхдийн чуулга уулзалтыг 49-р сургууль дээр 4-р сарын 14-нд зохион байгууллаа.

“Нэгдсэн чуулган”, “Салбар чуулган” гэсэн 2 хэсгээр зохион байгуулж, сурагчдыг 3 бүсэд хуваан “Дүүргийн хөгжил хүүхдийн нүдээр”, “Дүүргийн хөгжилд оруулсан бидний хувь нэмэр”, “Шийдвэр гаргах түвшинд хүүхдийн дуу хоолойг хүргэх арга зам” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэв.

Сурагчид дүүргийн хүүхдийн “Сурагч” цогцолбортой болох, улирал тутам дүүргийн удирдлагуудтай уулзаж,санал солилцож байх, хүүхдүүдээс гаргасан санал санаачлагыг дэмжүүлэх гэсэн нийтлэг санал гаргажээ.

Дүүргийн хүүхдийн чуулганаас 5-р сургуулийн сурагч Х.Өлзийсүх, 17-р сургуулийн сурагч Д.Сугармаа, 37-р сургуулийн сурагч Г.Амарбаясгалан, 72-р сургуулийн сурагч Э.Сонинцэцэг, “Зуун билэг” сургуулийн сурагч Т.Сарантуяа нар нийслэлийн Хүүхдийн нэгдсэн чуулганд дүүргийнхээ сурагчдыг төлөөлөн оролцохоор боллоо.

 

Leave a Reply

  • Facebook