ДҮҮРГИЙН АХМАДЫН СПОРТЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ДАВХАРДСАН ТООГООР 600 АХМАД ӨРСӨЛДЛӨӨ

IMG_4060

Чингэлтэй дүүргийн ахмадын спортын аварга шалгаруулах тэмцээн Ширээний шагай, Софт гар бөмбөг, Хийн дасгал, Цэнгээнт бүжиг гэсэн 4 төрлөөр 4 дүгээр сарын 17, 18, 19-ний өдрүүдэд Биеийн тамир, спорт хорооны зааланд болж, давхардсан тоогоор 600 ахмад тамирчин өрсөлдөж дүнгээ гаргалаа.

Хийн дасгалын тэмцээнд 16 хорооны 288 тамирчин оролцож, 1-р байранд Цэгмид ахлагчтай 6 дугаар хорооны баг, 2-р байранд П.Амарбаяр ахлагчтай 18 дугаар хорооны баг, 3-р байранд Энхжаргал ахлагчтай 19 дүгээр хорооны баг оров.

Цэнгээнт бүжгийн тэмцээнд 16 хорооны 32 хос оролцож, 1-р байранд Хүрэлбаатар ахлагчтай 7 дугаар хорооны бүжгийн хос, 2-р байранд Д.Сүхбаатар ахлагчтай 9 дүгээр хорооны бүжгийн хос, 3-р байрыг Чимэддорж ахлагчтай 5 дугаар хорооны бүжгийн хос эзэллээ.

Ширээний шагайн тэмцээнд 16 хорооны 96 тамирчин өрсөлдөж, Д.Сүхбаатар ахлагчтай 9-р хорооны баг 1-р байр, 2-р байранд Нэргүй ахлагчтай 17-р хорооны баг, 3-р байранд Чимэддорж ахлагчтай 5-р хорооны баг орлоо.

Софт гар бөмбөгийн тэмцээнд  16 хорооны 96 тамирчин өрсөлдсөнөөс 1-р байранд Балдан ахлагчтай 13 дугаар хорооны баг, 2-р байранд Нэргүй ахлагчтай 17 дугаар хорооны баг, 3-р байранд Д.Сүхбаатар ахлагчтай 9 дүгээр хорооны баг тамирчид шалгарч, алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.

IMG_4089

Leave a Reply

  • Facebook