ЧИНГЭЛТЭЙЧҮҮД 461 ТОНН ХОГ, ХАЯГДАЛ ЦЭВЭРЛЭЛЭЭ

Чингэлтэй дүүргийн Засаг даргын А/167 тоот захирамжийн дагуу 4 дүгээр сарын 18-ны Бямба гарагт дүүргийн хэмжээнд Бүх нийтийн их цэвэрлэгээний ажил зохион байгууллаа.

Бүх нийтийн их цэвэрлэгээнд төрийн байгууллагын 600 гаруй албан хаагч, 19 хорооноос сайн дурын 1200-гаад иргэн, дүүргийн нутаг дэвсгэрт үйлчилгээ эрхэлдэг 1040 байгууллага, аж ахуйн нэгжийн 3910 гаруй хүн, 55 Сууц өмчлөгчдийн холбооны 100, ерөнхий боловсролын 12 сургуулийн 935, 21 цэцэрлэгийн 630, “Соён дрийм” ХХК-ий 10 ажилтан, дүүргийн Чингэлтэй дүүргийн “Тохижилт үйлчилгээ” ХХК, “Найши трейд” ХХК-ийн 92 ачигч, жолооч, зам талбайн 80 үйлчлэгч нийт 7880 хүн цэвэрлэгээний ажилд хамрагдан 202000м2 талбайг цэвэрлэлээ.

Мөн дүүргийн хороодын хөдөлмөр эрхлээгүй 260 иргэн, 60 оюутныг түр ажлын байраар хангаж, урамшуулал олгосон байна.   Чингэлтэй дүүргийн “Тохижилт үйлчилгээ” ХХК, “Найши трейд” ХХК-ийн 35 машинаар ачилт хийж нийт 461.0 тонн хог, хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хүргүүлэн ажиллажээ.

Leave a Reply

  • Facebook