ЧАЦАРГАНА ТАРИАЛАХ АРГА АРГАЧЛАЛЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Дүүргийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа, үйлчилгээний хэлтсээс Чацаргана тарих технологи, аргачлалын сургалтыг 4 дүгээр сарын 15-нд “Анкор” төвийн хурлын танхимд зохион байгууллаа.

Сургалтыг дүүргийн Худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Д. Булган нээж, “Чацаргана тарьж ургуулах арга, аргачлал”-ын талаар “Грийн-элдорадо” ХХК-ий Хөрс судлал, гео экологийн магистр Т. Нарантуяа илтгэл тавив.

Мөн Нийслэлийн үйлдвэр хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн байдал, хөгжлийн бодлого, төрийн дэмжлэгийн талаарх мэдээллийг Нийслэлийн үйлдвэр хөдөө аж ахуйн газрын ахлах мэргэжилтэн Авирмэд танилцуулж, иргэдтэй санал солилцлоо. Сургалтад дүүргийн чацаргана тариалах сонирхолтой 52 иргэн хамрагдав.

 

 

 

 

 

Leave a Reply

  • Facebook