ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ОРОЛЦООГ ДЭМЖЬЕ

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Оролцоог бодит болгоё” аяны хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг өнөөдөр Тусгаар тогтнолын талбай дээр зохион байгууллаа.

0.67     0.84

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн халамж, хамгааллын асуудлыг нийт хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлогын төвд нь байлгаж, тэдний нийгмийн оролцоог бодит болгох зорилгоор Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог дэмжих “Оролцоог бодит болгоё” сэдэвт сарын аяныг 2013 оны 4 дүгээр сарын 8-аас 5 дугаар сарын 8-ны хооронд зохион байгуулж байгаа билээ.

0.85     0.86

Үзэсгэлэн худалдааны үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийгмийн халамж, даатгал, хөдөлмөр эрхлэлт, боловсрол, эрүүл мэнд, иргэний бүртгэлийн чиглэлээр төрөөс үзүүлдэг үйлчилгээний талаар холбогдох байгууллагууд мэдээлэл хийж, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэхэд дэмжлэг үзүүллээ.

0.87     0.88

Мөн энэ үеэр тус дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс хөгжлийн бэрхшээлтэй зарим иргэдийг авто дром, хөнгөлөлттэй үнээр жолооны курст бүртгэх, урлагийн үзүүлбэр, спортын үзүүлэх сургуулилт, уралдаан тэмцээнийг зохион байгуулав.

Энэхүү сарын аяны хүрээнд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил хамгааллын бодлого-Шинэчлэл” хэлэлцүүлэг явуулах, ХБИ-ийн гар урлал, жижиг дунд үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээр үзэсгэлэн худалдаа гаргах, тэдний нийгмийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар нарийвчилсан судалгаа гаргах, оюутан сурагчдын дунд уран бүтээлийн уралдаан зарлах зэрэг арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Үзэсгэлэн худалдаанд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, төрийн бус байгууллагын төлөөлөл оролцлоо.

“Нэг хүний тус нөгөө хүний амьдралыг өөрчлөх агуу хүчтэй” уриан дор нэгдэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжье.

0.89      0.90

0.91      0.92

Leave a Reply

  • Facebook