СУМАН МӨНДӨРИЙГ СӨРЖ ЯВСАН АХМАД ДАЙЧИД, ТЭДНИЙ АР ГЭРИЙНХНИЙГ ХҮНДЭТГЭЖ БАЙНА

Эх орныхоо тусгаар тогтнолыг хамгаалан халуун амиа үл хайрлан тулалдсан ахмад дайчид, тэдний ар гэрийнхэнд тусламж, дэмжлэг үзүүлж, алдар гавьяаг нь мөнхжүүлэх нь Монголын төрийн үүрэг.

1945 оны Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн хүрээнд, Дэлхийн II  дайны ялалтын 70 жилийн ойн босгон дээр дүүргийн Засаг дарга Д.Ганболд 1939 оны Халх голын дайн, 1945 оны Чөлөөлөх дайн, Баруун хилийн зэвсэгт тулгаралтад оролцсон ахмад дайчид, тэдний ар гэрийнхэнд хүндэтгэл үзүүлж байгаа юм. Дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат нар ахмад  дайчны гэргий 92 настай  Б.Бүтэдэд өргөө цагаан гэрийн батламжийг 4-р сарын 23-нд  гардуулан өгөв.

Ахмад дайчин агсан Дашзэвэг нь 1939 оны Халх голын дайн, 1945 оны Чөлөөлөх дайнд оролцож байжээ.

Түүний гэргий  Б.Бүтэд Улаанбаатар рашаан сувилалд 30 гаруй жил сувилагчаар ажиллаад гавьяаныхаа амралтад гарсан юм байна.

Чингэлтэй дүүрэгт 1939 оны Халх голын дайн, 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон Монгол Улсын Баатар, ахмад дайчин П.Шагдарсүрэн болон 1939 оны Халх голын дайнд оролцсон ахмад дайчин-4, 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчин-17, 1940-1948 онд улсын баруун хилд болсон зэвсэгт тулгаралтад оролцсон 7 ахмад дайчин амьд сэрүүн байна.

IMG_0576

Leave a Reply

  • Facebook