3 САЯ ДАХЬ ИРГЭНИЙ ЧАЦУУТАНД ДУРСГАЛЫН ЗҮЙЛС ГАРДУУЛАВ

Дүүргийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр 4-р сарын 24-нд  дүүргийн Засаг дарга Д.Ганболд Монгол Улсын 3 сая дахь иргэний чацуутан, Б.Бүрэнжаргал хүүд  Ерөнхий сайдын гарын үсэг бүхий батламж, 3 сая дахь иргэний чацуутанд олгосон  тэмдэг зэрэг дурсгалын зүйлсийг  гардуулан өгөв.

2015 оны 2-р сарын 18-ны өдөр Сар шинийн босгон дээр дүүргийн Засаг дарга Д.Ганболд  3 сая дахь иргэний чацуутанд Засгийн газрын шийдвэрийн дагуу  орон сууц буюу түүнтэй тэнцэх 70 сая төгрөгийн батламж гардуулж байсан.  Дүүргийн Засаг даргын Тамгын газраас 3 сая дахь иргэний чацуутанд  орон сууц худалдан авах 70 сая төгрөгийг дансанд нь шилжүүлсэн байна.

Гурван сая дахь иргэний чацуутнаар Чингэлтэй дүүргийн долдугаар 7-р хорооны иргэн Хүлэг овогт Баярнэмэхийн отгон хүү Б.Бүрэнжаргал тодорсон юм.

 

Leave a Reply

  • Facebook