ДҮҮРГИЙН ХҮҮХДИЙН ХӨЛБӨМБӨГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД 72-Р СУРГУУЛИЙН БАГ ТЭРГҮҮЛЛЭЭ

Хүүхдийн спортын V их наадмын хүрээнд хөлбөмбөгийн дүүргийн хүүхдийн аварга шалгаруулах тэмцээн 5 дугаар сургуулийн хөл бөмбөгийн талбайд зохион байгуулагдаж, 12 сургуулийн эрэгтэй 10, эмэгтэй 6 нийт 16 багийн 240 гаруй тамирчин өрсөлдөв.

Тэмцээний нээлтэд дүүргийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн оролцлоо.

Хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн төрөлд 1 дүгээр байранд 57 дугаар сургууль, 2 дугаар байранд 72 дугаар сургууль, 3 дугаар байранд17 дугаар сургууль, эрэгтэйчүүдийн багийн төрөлд 1 дүгээр байранд 24 дүгээр сургууль, 2 дугаар байранд 5 дугаар сургууль, 3 дугаар байранд-117 дугаар сургуулийн баг орж, Багийн дүнгээр 1 дүгээр байранд- 72 дугаар сургууль, 2 дугаар байранд-17 дугаар сургууль, 3 дугаар байранд- 57 дугаар сургуулийн баг тамирчид орлоо.

Шилдэг эрэгтэй тоглогчоор 5 дугаар сургуулийн сурагч А. Есөн-Эрдэнэ, шилдэг эмэгтэй тоглогчоор 57 дугаар сургуулийн Б. Минжинсор нар шалгарсан байна.

IMG_4173

Leave a Reply

  • Facebook