ДҮҮРГИЙН ХҮҮХДИЙН УРЛАГИЙН ИХ НААДМЫН ШИЛДГҮҮДИЙГ ШАГНАЛАА

Дүүргийн “Хүүхдийн урлагийн IХ их наадмын шагналтнуудын тоглолтыг 4-р сарын 23-нд Хүүхдийн ордонд зохион байгууллаа. Энэ үеэр хүүхдийн урлагийн их наадамд 12 төрлөөр шалгарсан 160 гаруй хүүхдэд шагнал гардуулах ёслолын ажиллагаа болж дүүргийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн, Боловсролын хэлтсийн дарга Т.Ням-Очир нар оролцов.

Мөн хүүхдийн урлагийн их наадамд сурагчдаа амжилттай оролцуулсан сургууль, цэцэрлэгийн хөгжмийн багш нарыг хөгжмийн зэмсгээр шагнаж, цом гардуулан, шилдэгээр шалгарсан 50-р сургууль, 83-р цэцэрлэгийн хамт олныг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнажээ.

 

 

 

Leave a Reply

  • Facebook