ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ЭМЧ, ЭМНЭЛГИЙН АЖИЛТНУУДЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

Дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн ажилтнуудын зөвлөлдөх уулзалт 4-р сарын 28-нд болж, дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Б.Мөнхбат, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат нарын албаны хүмүүс оролцлоо.

Дүүргийн Засаг дарга Д.Ганболд зөвлөлдөх уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “ БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн буцалтгүй тусламж болох 1 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтаар 15-р хороонд Хүүхдийн амбулатори барих ажил эхэлсэн. Мөн хороонд нийслэлийн хөрөнгө оруулалтаар 100 ортой Хүүхдийн эмнэлэг, дүүргийн  хөрөнгө оруулалтаар 12-р хороонд  олон улсын стандартад нийцсэн, улс, нийслэлийн хэмжээнд үлгэр жишиг болохуйц загвар Өрхийн эрүүл мэндийн төв барина” гэдгийг онцоллоо.

Дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2013-2016 оны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, дүүргийн хэмжээнд эрүүл мэндийн салбарт хийгдэж байгаа ажлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийв.

Мөн дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтын ажиллагаатай  “Энэрэл” анагаах ухааны дээд сургуулийн төлөөлөл “Эрүүл мэндийн байгууллагын олон улсын өнөөгийн чиг хандлага”-ын талаар илтгэл илтгэж, зөвлөлдөх уулзалтын төгсгөлд эмч, эмнэлгийн ажилтнуудын санал, хүсэлтийг сонслоо. Зөвлөлдөх уулзалтад дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн ажилтан 160 гаруй хүн оролцлоо.

 

IMG_5752

 

Leave a Reply

  • Facebook