2015 ОНЫ 1-Р ЭЭЛЖИЙН ЦЭРЭГ ТАТЛАГА 5-Р САРЫН 8-10-НЫ ӨДРҮҮДЭД ҮРГЭЛЖИЛНЭ

2015 оны 1-р ээлжийн цэрэг татлага 5-р сарын 8, 9, 10-ны өдрүүдэд дүүргийн 24-р сургууль дээр зохион байгуулагдана.

4-р сарын 6-ны өдөр дүүргийн Засаг даргын гаргасан “Хугацаат цэргийн албанд татах ажлыг зохион байгуулах тухай” А/168 дугаар захирамжийг Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас хороод болон цэрэг татлагын товчооны гишүүдэд хүргүүлж, бэлтгэл ажил эхэлжээ.

Дүүргийн хэмжээнд хугацаат цэргийн албанд татагдагчдын нэрсийн жагсаалтыг гаргаж, зарлан дуудах хуудас хүргэлтийн ажил 93.9 хувьтай байна.

Мөн 2014 оны 1-р ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан цэргүүд 5-р сарын 1, 2-ны өдрүүдэд халагдах бөгөөд хүлээн авах бэлтгэлийг хангажээ.

 

Leave a Reply

  • Facebook