13 ДУГААР ХОРООНД АЖИЛЛАЛАА

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга дэргэдэх хэлтэс албадын дарга, мэргэжилтнүүдийн хамт 13 дугаар хороонд өнөөдөр ажиллалаа.

a1     a2

Тус хорооны Засаг дарга Г.Бадамгарав хороондоо хийж, хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, тулгамдаад буй асуудлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ. 13 хороо нь 96.72 га газар нутагтай, 8624 хүн ам, 1923 өрх, 1005 хашаа, 46 гудамжтай. Үүнээс автомашин очих бололцоогүй 49 айл, өндөр хүчдэлийн дор буусан 22 өрх, 25 айлын цахилгааны утсыг шинэчлэх, хорооны байрыг төвийн дулаантай холбох, хорооны хурлын заалыг Иргэний танхим болгон шинэчлэх, ажилтнуудад ширээ сандал, зарим тоног төхөөрөмжийг солих, эко бүлэг ажиллуулах, хэсгийн ахлагч нарын цалин урамшууллыг нэмэгдүүлэх, эрүүл мэнд, нийгмийн даатгалд хамруулах зэрэг тулгамдаж буй асуудлуудаа шийдвэрлүүлэх хүсэлтээ илэрхийлж, зарим шаардлагтай газруудаар явж танилцууллаа.

a3     a4

a5     a6

Тус хорооны үйл ажиллагаатай танилцсаны дараа Засаг даргын Тамгын газрын дарга Д.Мөнхбат холбогдох газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүдэд дараах үүргийг өглөө. Үүнд:

-Хорооны хэмжээнд нийт 238 гэрэлтүүлэг байдгаас одоогоор 184 нь асч байгаа. Шинээр 35 гэрэл тавиулах, 48 гэрэл огт асахгүй байгааг асдаг болгох.

-Явган хүний зам хааж барьсан хашааг дотогш татуулах.

-Автобусны зогсоолыг тохижуулах, ТҮЦ-нүүдийг нүүлгэх

-Сургууль цэцэрлэгийн эргэн тойронд байгаа ТҮЦ-нүүдэд Тамхины хяналтын хуулийн хэрэгжилтийг хангуулах

-Дүүргийн Амбулатор-2, сургууль, цэцэрлэг болон өрхийн эрүүл мэндийн төвийн сантехник, дээврийн засварыг төсөвт тусгуулах

-Автобусны дэргэд нүхэн гарц барих асуудлыг улсын төсөвт тусгах

-Сургууль, цэцэрлэгийн орчныг камержуулах

-Хэсгийн ахлагч нарын цалинг нэмэгдүүлэх, эрүүл мэнд, нийгмийн даатгалд хамруулах ажлыг судалж үзэх.

-Дашваанжил хийн түлшний газрыг холбогдох хууль, журмын дагуу авч үзэж, нүүлгэх,

-Хороо бүр өөрсдийн нөөц бололцоондоо тулгуурлан айл, хөршөөрөө нэгдэн хөршийн холбоо, бүлэг байгуулан ажиллаж, иргэдийн оролцоог бодит болгох ажлыг санаачлах, зарим талаар дэмжих.

-Ажлын уялдаа холбоог сайжруулах, хорооны нийт ажиллагсдын ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэх, ажлын гүйцэтгэлд хариуцлагатай хандаж, нэг баг болж хорооныхоо иргэдэд хүрч ажиллах шаардлагатай байна гэлээ.

a7     a8a9     a10

Leave a Reply

  • Facebook