ДҮҮРГИЙН САНХҮҮ, БҮРТГЭЛИЙН АЖИЛТНУУДЫН АМЖИЛТЫГ ҮНЭЛЛЭЭ


Нийслэлийн Аудитын газраас Чингэлтэй дүүргийн 2014 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд “ЗӨРЧИЛГҮЙ САНАЛ, ДҮГНЭЛТ ” үнэлгээ өгсөнтэй холбогдуулан 4 дүгээр сарын 27-нд дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсээс төсөвт байгууллагуудын нягтлан бодогч нарын  зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа.

Зөвлөлдөх уулзалтад дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Б.Мөнхбат, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат нарын албаны хүмүүс оролцож 2014 оны ажлыг дүгнэж, шилдэг нягтлан бодогч, санхүүгийн ажилтнуудыг шагнаж урамшууллаа.

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Чандмань” одонгоор 33 дугаар цэцэрлэгийн нягтлан бодогч Д.Чулуунцэцэг, 39 дүгээр цэцэрлэгийн нягтлан бодогч Н.Сарантуяа, 74 дүгээр цэцэрлэгийн нягтлан бодогч Д.Норжмаа нарыг, “Хүндэт өргөмжлөл”-өөр 39 дүгээр сургуулийн нягтлан бодогч Л.Болор-Эрдэнэ, 72 дугаар сургуулийн нягтлан бодогч    Ж.Жаргалмаа нарыг шагнав.

Чингэлтэй дүүргийн “ Хөдөлмөрийн алдар медаль”-иар 49 дүгээр сургуулийн нягтлан бодогч Ц.Ариунцэцэг, 57 дугаар сургуулийн нягтлан бодогч З.Оюунчимэг, 154 дүгээр цэцэрлэгийн нягтлан бодогч Л.Сансар, 173 дугаар цэцэрлэгийн нягтлан бодогч Ц.Тунгалагболор нарыг, дүүргийн Засаг даргын “Хүндэт өргөмжлөл”-өөр 31 дүгээр цэцэрлэгийн нягтлан бодогч П.Дагиймаа, 102 дугаар цэцэрлэгийн нягтлан бодогч Д.Амаржаргал, 155 дугаар цэцэрлэгийн нягтлан бодогч Т.Солонго нарыг шагнаж урамшуулав. Мөн батламж, 500 мянган төгрөгөөр 24 дүгээр сургуулийн нягтлан бодогч Р.Уранчимэг, 50 дугаар сургуулийн нягтлан бодогч Р.Тунгалаг, 9 дүгээр цэцэрлэгийн нягтлан бодогч А.Ариунгэрэл, 108 дугаар цэцэрлэгийн нягтлан бодогч Д.Дуламжав нарыг шагналаа.

 

 

Leave a Reply

  • Facebook