ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН УДИРДЛАГУУДТАЙ ХИЙСЭН УУЛЗАЛТАД 500 ГАРУЙ ХҮН ОРОЛЦОВ

 

Нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай байгууллага аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдаан зарласантай холбогдуулан Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэстэй хамтран дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй хийх уулзалтыг 4 дүгээр сарын 28-нд Хүүхдийн урлан бүтээх төвд зохион байгууллаа.

Уулзалтад Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс,худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга О.Нарантуяа, Тохижилт хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Т.Батбаяр, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Дэд бүтэц нийтийн аж ахуйн асуудал хариуцсан орлогч Ц.Содхүү   нарын албаны хүмүүс оролцов.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга О.Нарантуяа, Тохижилт хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Т.Батбаяр нар Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/314 дугаар захирамж болон захирамжийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг танилцуулж, Тохижилт хог хаягдал удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Даваахатан “Байгууллагын хаяг, рекламны самбарыг хийх талаар”, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Эрдэнэцэцэг “Согтууруулах ундаа худалддаг болон түүгээр үйлчилдэг газруудыг аттестатчилах талаар болон цэгийн тооны зураглалын тухай” товч мэдээлэл өгөв. Уулзалтад Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, иргэдийн 500 гаруй төлөөлөл оролцлоо.

DSC_0762

 

Leave a Reply

  • Facebook