5 ИРГЭНД ЭМЧИЛГЭЭ, СУВИЛГААНЫ ЗАРДАЛ БОЛОН ГЭРИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭВ

Дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Б.Мөнхбат, Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн нар 4-р сарын 30- нд 10 дугаар хорооны иргэн М.Эрдэнэбилэг, 1 дүгээр хорооны иргэн О.Бадамханд, 3 дугаар хорооны иргэн Ц.Уранчимэг нарын эмчилгээ, сувилгааны зардалд зориулан мөнгөн дэмжлэг үзүүлэх батламж, 4 дүгээр хорооны иргэн Б.Бат-Эрдэнэ, 13 дугаар хорооны иргэн Ж.Баатар нарт өргөө цагаан гэр олгох батламж гардуулан өгөв.

Дүүргийн Засаг даргын Тамгын газарт иргэдээс дэмжлэг, туслалцаа хүссэн өргөдөл хүсэлт ирдэг бөгөөд Засаг даргын Тамгын газрын хэлтэс, албад холбогдох асуудлыг судалж,  хүүхдийг нь цэцэрлэг, сургуульд хамруулж, хугацаат цэргийн алба хаагчийн ар гэрийнхэнд мөнгөн тусламж үзүүлэх, Олон улсын байгууллагын тусламж дэмжлэгт хамруулах болон Засаг даргын хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд буцалтгүй тусламж олгох зэргээр дэмжсээр ирсэн.

Leave a Reply

  • Facebook