3 САЯ ДАХЬ ИРГЭНИЙ ЧАЦУУТНУУДАД ДУРСГАЛЫН МӨНГӨН ЗООС ГАРДУУЛЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 3 сая дахь иргэний чацуутнуудад хүргүүлсэн гарын бэлгийн бүрдэл хэсэгт орсон дурсгалын мөнгөн зоосыг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Б.Мөнхбат, Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн нар 4-р сарын 30-нд 3 сая дахь иргэний чацуутнуудын гэр бүлийнхэнд гардуулан өглөө.

Монгол Улсын 3 сая дахь иргэний чацуутнаар Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны иргэн Баярнэмэхийн хүү Б.Бүрэнжаргал, мөн хорооны иргэн Бүрэнжаргалын охин Б.Нандин-Эрдэнэ, 5 дугаар хорооны иргэн Чинзоригийн хүү Ч.Сэцэнбилэг, 19 дүгээр хорооны иргэн Амарын хүү А.Агар, мөн хорооны иргэн Дэлгэрмаагийн хүү Д.Анар нарын 5 хүүхэд тодорсон юм.

Leave a Reply

  • Facebook