7 ДУГААР ХОРООН ДЭЭР 176 АЛБАН ХААГЧ АЖИЛЛАНА

Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс хороо тус бүрээр зохион байгуулах “Нэг хороо” 1 сарын аяныг 2015 оны дөрөвдүгээр сарын 1-ээс наймдугаар хорооноос эхлэн зохион байгуулж байна.
Хуваарийн дагуу Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороон дээр 2015 оны тавдугаар сарын 1-ны өдрөөс эхлэн сарын хугацаанд үргэлжлэх аяны нээлтийн арга хэмжээ  өнөөдөр боллоо. Нээлтэд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах дүүргийн салбар зөвлөлийн дарга Д.Бат-Эрдэнэ, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат,  Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга Цагдаагийн хурандаа П.Батбаатар, цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дэд дарга н.Энхтөр , Нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн дарга, Цагдаагийн дэд хурандаа н.Ганболд,  7 дугаар хорооны Иргэдийн нийтийн Хурлын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Д.Баянбат, хорооны Засаг дарга Ц.Дуламжав, албаны бусад хүмүүс, оршин суугч иргэд оролцлоо.  Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга Цагдаагийн хурандаа П.Батбаатар 2015 оны дөрөвдүгээр сарын 1-ээс наймдугаар хороон дээр 1 сарын хугацаанд үргэлжилсэн аяны үр дүнг  танилцууллаа.
Мөн аян зохион байгуулахад эдийн засгийн дэмжлэг үзүүлсэн дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах дүүргийн салбар зөвлөлийн гишүүддээ цагдаагийн нэгдүгээр хэлтсийн нийт бие бүрэлдэхүүний өмнөөс болон 7 дугаар хорооны иргэдийн өмнөөс баярлаж талархсанаа илэрхийллээ.
Сарын аяны хүрээнд тус цагдаагийн хэлтсийн 176 албан хаагч долоодугаар хороон дээр ажиллаж  бүх айл өрх, аж ахуйн нэгж, албан байгууллагаар орж цагдаагийн байгууллагын талаар зөвлөгөө, сурталчилгаа, санал, хүсэлт авах тул энэ бүхэнд иргэд та бүхэн идэвхтэй оролцоорой гэдгийг  Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга Цагдаагийн хурандаа П.Батбаатар хэллээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Leave a Reply

  • Facebook