ЗУНЫ ТҮР ХУДАЛДАА ЭРХЛЭХ БАЙРШЛЫН АСУУДЛААР ХУРАЛДЛАА

 

Дүүргийн “Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөл”-ийн хурлаар зуны түр худалдаа эрхлэх хүсэлт гаргасан иргэдийн талаар хэлэлцлээ.

Уг ажлын хэсгийг дүүргийн Засаг даргын Дэд бүтэц, нийтийн аж ахуйн асуудал хариуцсан орлогч Ц.Содхүү ахалдаг бөгөөд хурлаар зуны түр худалдаа эрхлэхийг дүүргээс тогтоосон байршилд зөвшөөрөх, мөн худалдаа, үйлчилгээ эрхлэгчдээс үйлчилгээний ямар нэгэн төлбөр авахгүй, “Хог хаягдлын тухай хууль”-ийн хүрээнд хог хаягдал гаргасны төлбөр хураамжийг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 23 тоот тогтоолын дагуу тогтсон тарифаар авахаар шийдвэрлэлээ.

Зуны түр худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд цагдаа, Мэргэжлийн Хяналтын хэлтэс, Хороодын ажлын албанаас хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо.

 

Leave a Reply

  • Facebook