ЭХ ОРНЫ II ДАЙНЫ ЯЛАЛТЫН 70 ЖИЛИЙН ОЙН ПАРАДАД ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГЭЭС ТАТАГДСАН 2 БАЙЛДАГЧ ОРОЛЦОНО

Чингэлтэй дүүргээс 2014 оны нэгдүгээр ээлжээр хугацаат цэргийн албанд татагдан албаа амжилттай хаасан түрүүч, байлдагч нарыг 5дугаар сарын 1-нд дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Ж.Даваарагчаа нар хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн Хүндэт харуулын ротод алба хааж байгаа түрүүч Бямбадоржийн Гантулга, Отгонбаярын Гүен нар Аугаа их Эх орны дайны  ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын Москва хотын Улаан талбайд зохион байгуулагдах ялалтын парад алхахаар орон орны шилдгүүдтэй бэлтгэлээ базааж байна.

5 дугаар сарын 9-нд ОХУ-ын Москва хотын Улаанталбайд болох парадад оролцох Монгол дайчдын дунд хугацаат цэргийн албаны түрүүч, байлдагч 5 оролцож байгаагийн 2 нь Чингэлтэй дүүргийн шилдэг, тэргүүний залуучуудын төлөөллүүд нэр төртэй албанд тэргүүлэгч байгаад Чингэлтэйчүүд, дүүргийн удирдлага, Цэргийн штабын хамт олон баяртай, бахархалтай байна.

Leave a Reply

  • Facebook