ДҮҮРГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ СУУГАА ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭН БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн аварга шалгаруулах, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн суугаа волейболын тэмцээнийг 2013 оны 4 дүгээр сар 13-ны өдөр дүүргийн 50-р сургуулийн зааланд болж зохион байгууллаа.

Тэмцээнд Чингэлтэй дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй 50 гаруй иргэд зургаан багт хуваагдан оролцож дүнгээ гаргалаа.

Багууд холимог системээр тоглож I байранд Б.Амарсэргэлэн ахлагчтай 1-р баг, II байранд Э.Алтантуяа ахлагчтай 2-р баг, III байранд Д.Цэндсүрэн ахлагчтай 3-р багууд тус тус шалгарч алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд боллоо.

a11     a12

a13     a14

Leave a Reply

  • Facebook