ХУГАЦААТ АЛБАНААС ХАЛАГДСАН ЦЭРГҮҮДИЙГ ХҮНДЭТГЭВ

2014 оны 1 дүгээр ээлжээр Чингэлтэй дүүргээс Зэвсэгт хүчин болон Хилийн цэргийн анги, нэгтгэлд хугацаат цэргийн албанд татагдаж, албаа нэр, төртэй хаасан цэргүүдийг хүлээн авах уламжлалт ажиллагаа дүүргийн Засаг даргын Тамгын газрын Ёслол хүндэтгэлийн танхимд 5 дугаар сарын 1, 2, 3-нд боллоо.

Дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, дүүргийн Цэрэг татлагын товчооны дарга Ж.Эрдэнэбат, дүүргийн Цэргийн штабын дарга, дэд хурандаа Ж.Даваарагчаа нар хугацаат цэргийн алба хаасан цэргүүдэд баяр хүргэж, дүүргийн Засаг даргын талархал, дурсамжийг хадгалуулж, цаашдын ажил, үйлсэд нь амжилт хүслээ.

Энэ үеэр дүүргийн Хөдөлмөрийн хэлтсээс хугацаат цэргийн алба хаасан цэргүүдийг ажлын байранд зуучлах, сургалт, дамжаанд хамруулах талаар танилцуулга хийж, санал, хүсэлтийг нь авсан юм.

 

 

Leave a Reply

  • Facebook