19 ХОРООНЫ НИЙГМИЙН АЖИЛТНУУД ХАРИЛЦАН ТУРШЛАГА СОЛИЛЦОНО

Дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нийгмийн хөгжлийн хэлтсээс “Нийгмийн хамгааллын салбарын ажилтан”-ы өдрийг тохиолдуулан дүүргийн хороодын нийгмийн ажилтнуудын харилцан туршлага солилцох уулзалт зөвлөгөөнийг 4 дүгээр сарын 28-нд 4 дүгээр хорооны Засаг даргын Ажлын албан дээр зохион байгуулж, Нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн, 19 хорооны нийгмийн ажилтан, нийт 30 хүн хамрагдлаа.

Зөвлөгөөний үеэр 4 дүгээр хорооны нийгмийн ажилтан Л.Баярмаа ажлын туршлагаасаа хуваалцан, нээлттэй ярилцлага өрнүүлэв. Зөвлөгөөнд оролцогчдын саналаар бүх хорооны нийгмийн ажилтнууд ажлын туршлага солилцох уулзалтыг хороо тус бүр дээр зохион байгуулахаар боллоо.

 

 

Leave a Reply

  • Facebook