ТУСГААР ТОГТНОЛЫН “ЖИНХЭНЭ ЭЗЭД”-ИЙГ ХҮНДЭТГЭЛЭЭ

 

1945 оны Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн хүрээнд, Дэлхийн II  дайны ялалтын 70 жилийн ойн босгон дээр 1939 оны Халх голын дайн, 1945 оны Чөлөөлөх дайн, 1940-1948 онд болсон баруун хилийн зэвсэгт тулгаралтад оролцсон ахмад дайчдад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ Монгол цэргийн музейд 5 дугаар сарын 4-нд боллоо.

Уг арга хэмжээнд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын орлогч Ц.Содхүү, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын хэлтэс, албад, хороодын Иргэдийн Нийтийн Хурлын дарга нар, Засаг дарга нар, Иргэний танхимын ажилтнууд, “Монгол цэргийн музей”-н дарга, хурандаа Г.Золжаргал нарын албаны хүмүүс оролцов.

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын Дэд бүтэц, нийтийн аж ахуйн асуудал хариуцсан орлогч Ц.Содхүү нар 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчин Н.Ёндонжамц, Т.Батсуурь, Л.Ерөөлт, Б.Рагчаа, С.Ванчигдоо, Ш.Цагаан, 1940-1948 онд баруун хил дээр болсон зэвсэгт тулгаралтад оролцсон ахмад дайчин. Г.Баарай,Т.Бадарч, Г.Манья нарт хүндэтгэл үзүүлж, Тусгаар тогтнол хүндэтгэлийн цом, “Чингэлтэй хайрханы өвөрт” түүхэн гэрэл зургийн цомог, гарын бэлэг өгсөн юм. Энэ үеэр Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид ая дууны мэндчилгээ өргөв.

Чингэлтэй дүүрэгт 1939 оны Халх голын дайн, 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон Монгол Улсын Баатар, ахмад дайчин П.Шагдарсүрэн , 1939 оны Халх голын дайнд оролцсон ахмад дайчин-4, 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчин-17, 1940-1948 онд улсын баруун хилд болсон зэвсэгт тулгаралтад оролцсон 7 ахмад дайчин амьдарч байна.

 

IMG_676

 

 

 

Leave a Reply

  • Facebook