“ЧАДВАРЛАГ БҮЛЭГ”-ИЙНХЭНД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Мөнхбат 10 дугаар хорооны хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настан, өрх толгойлсон эмэгтэйчүүдийн хамтран байгуулсан “Чадварлаг бүлэг”-ийнхэнтэй энэ сарын 11-ний өдөр уулзлаа.

“Чадварлаг бүлэг” нь 2011 оны 3 дугаар сард хөгжлийн бэрхшээлтэй иргэн-5, байнгын асаргааны асрагч-3, өрх толгойлсон эмэгтэй-5, өндөр настан-4 иргэнээс бүрдэн нийт 17 гишүүнтэйгээр үүсэн байгуулагдаж байжээ. Тус бүлгийн гишүүд эсгий урлал, шүр, барилгын засал чимэглэл, буриад гутал, бизнесийн болон бүлгийн хөгжил зэрэг сургалтуудад хамрагдсанаар бүлгийн гишүүд хөдөлмөрөө хоршин хавар нь өөрсдийн газартаа бүлгээрээ төмс хүнсний ногоо тарих, буриад гутал оёх, эсгий урлалаар бүтээгдэхүүн үйлдвэрлэж үзэсгэлэн худалдаа гарган, худалдааны төвүүд болон дэлгүүрээр борлуулдаг болсон байна.

a15     a16

Түүнчлэн бүлгийн гишүүд борлуулсан бүтээгдэхүүнээсээ хуримтлал үүсгэн ноосны цахилгаан сам, баганан тулгуурт гутлын машин, цахилгаан болон хэрээсний машин, эсгүүрийн машинтай болж тоног төхөөрөмжөө бүрэн шийдэж чадсан нь тэдний том амжилт хэмээн “Чадварлаг бүлгийнхэн” дурдаж байсан юм.

Бүлгийн гишүүд хөдөлмөр эрхлэх чин хүсэлтэй боловч зарим ээжүүд бага насны болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч хөдөлмөр эрхлэх бололцоогүйн улмаас тэдний амьдрал нэн ядуу түвшинд байдаг байна.

Тиймээс бүлгийн гишүүд “Хамтдаа ядуурлаас гарья” зорилт тавин өдөр өнжүүлэх төв ажиллуулж, хүүхдээ хараад гэртээ суудаг ээжүүдийг бүлгийнхээ үйл ажиллагаанд татан оролцуулж хөдөлмөр эрхлүүлэх, хөгжлийн бэршээлтэй хүүхдүүдийг нийгэмшүүлэх ажлыг 2012 оны 2 дугаар сарын 14-9 дүгээр сарын 1-ийг хүртэл хөгжлийн бэрхшээлтэй 15 хүүхдийг өөрсдийн хуримтлалаар үнэ төлбөргүйгээр асрах үйлчилгээг үзүүлжээ.

a17    a18

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн ээж өвдөх, үхэх эрхгүй, хүүхдээ асраад хөдөлмөр эрхлэх боломжгүй байдаг учир тэдний гэр бүлийг ядуурал байнга дагаж байдаг. Биднийг өдөр өнжүүлэх төв байгуулахад ээжүүд маш их талархалтай хүлээж авсан. Хэдийгээр энэ төв маань тоглоом болон бусад тоног төхөөрөмж дутагдалтай байсан ч ээжүүд биднээс өдөр өнжүүлэх төвөө битгий хаагаарай, бид бололцооны хэрээр тохижуулъя гэх зэргээр чин сэтгэлээсээ дэмжиж байсан. Хүүхдүүд маань хоолны мөнгөгүй болох нь яана даа гэх өдрүүд байсан ч энэ олон ээжүүд чин сэтгэлээрээ дэмжиж байсан тул бидний ажил аяндаа л бүтсэн. Бидний санаачилсан энэ ажил бие биенээ дэмжсэн чин сэтгэлийн сайхан ажил болсон хэмээн “Чадварлаг бүлэг”-ийн ахлагч Р.Лхагвасүрэн уулзалтын үеэр онцлож байлаа.

Чадварлаг бүлгээс 4 хүний бүрэлдэхүүнтэй “Уран гар” бүлэг байгуулагдан ажлын хувцас, бээлий оёж үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа ажээ.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Мөнхбат “Чадвараг бүлэг”-ийн үйл ажиллагаатай танилцаад өдөр өнжүүлэх төвийн санхүүжилтийн талаар Багануур Энергио ХХК-ийн хамт олонд санал тавьсны дагуу 6 сарын хоолны мөнгөнд 1.800.000 төгрөгийн дэмжлэг үзүүлхээр боллоо.

“Чадварлаг бүлэг”-ийн ахлагч Р.Лхагвасүрэнтэй 99192890 утсаар холбогдож болох юм байна.

Leave a Reply

  • Facebook