ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛОВ

Дүүргийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн 5 дугаар сарын 5-нд болж, дүүргийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Б.Мөнхбат удирдан явууллаа.

Дүүргийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс, албадын дарга нар мэдээлэл өгөв.

Тухайлбал, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийх ажилтай холбоотойгоор иргэдээс 8242 санал ирсэн байна. Мөн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн 1 дүгээр хэлтэс, Замын цагдаагийн тасаг, 19 дүгээр хорооны Засаг даргын Ажлын алба хамтран зохион байгуулсан ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх сургуулилтад 181 хүн хамрагджээ.

Дүүргийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний төгсгөлд Засаг даргын орлогч Б.Мөнхбат “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх”, 2015 оны 1 дүгээр ээлжийн цэрэг татлагад онцгой анхаарах, “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-өөр дүүргийн албан байгууллагууд мод, бут тарих, арчилгаа, тордолгоо хийхэд анхаарахыг үүрэг болголоо.

Leave a Reply

  • Facebook