“БИД БҮГДЭЭРЭЭ БҮЖИГЧИН-2015” УРАЛДААНЫ ШИЛДГЭЭР БҮЖГИЙН 9 ХАМТЛАГ ТОДРОВ

Дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нийгмийн хөгжлийн хэлтсээс дүүргийн цэцэрлэгүүдийн дунд зохион байгуулсан “Бид бүгдээрээ бүжигчин-2015” уралдааны бүжгийн шилдэг хамтлагуудын нэгдсэн тоглолт “Хүүхдийн ордон”-д 5 дугаар сарын 5-нд зохион байгуулагдлаа.

Шилдэг 9 хамтлагийг шалгаруулж шагналыг дүүргийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн, Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Я.Орломсүрэн, мөн Боловсролын хэлтсийн дарга Т.Ням-Очир нар гардуулж өгсөн бөгөөд урилгаар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баруун Сөнөд хошууны хүүхдийн үндэсний цэцэрлэгийн “Эрхийн бүүвэй” хамтлаг оролцсон юм.

“Бид бүгдээрээ бүжигчин-2015” уралдааны шилдэг хамтлагаар 4 дүгээр цэцэрлэгийн “Ирээдүй” хамтлаг,126 дугаар цэцэрлэгийн “Золбоо”, 102 дугаар цэцэрлэгийн “Адтай жаалууд”, 74 дүгээр цэцэрлэгийн “Цоглог”, 103 дугаар цэцэрлэгийн “Авьяас”, 33 дугаар цэцэрлэгийн “Маамуу нааш ир”, 108 дугаар цэцэрлэгийн “Жавхаа”, тавдугаар цэцэрлэгийн “Алтан жигүүр”, 39 дүгээр цэцэрлэгийн “Золбоо” хамтлаг шалгарлаа.

Энэ жил “Бид бүгдээрээ бүжигчин” уралдааныг үлгэрийн сэдвээр зохиомжлон явуулсанаараа өмнөх жилүүдийн наадмуудаас онцлогтой болжээ.

IMG_7033

IMG_7070

IMG_6959

IMG_6968

Leave a Reply

  • Facebook