ЗАРИМ ИРГЭНИЙ ЭМЧИЛГЭЭ, СУВИЛГААНЫ ЗАРДАЛД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

Дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Б.Мөнхбат, Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн нар 5 дугаар сарын 5-нд зарим иргэнд эмчилгээ, сувилгааны зардалд дэмжлэг үзүүлэх батламж гардууллаа.

12 дугаар хорооны иргэн М.Даваахүү, Ж.Бөхбат,10 дугаар хорооны иргэн Б.Атаржаргал, Х.Мягмарцэцэг, долдугаар хорооны иргэн М.Цэнд, П.Цэрэннадмид, Ж.Өлзийхүү, 13 дугаар хорооны иргэн Б.Уранчимэг, А.Мөнхдалай, 15 дугаар хорооны иргэн Л.Долгоржав,17 дугаар хорооны иргэн Ч.Рэнчин, 19 дүгээр хорооны иргэн С.Ганбаатар, 19 дүгээр цэцэрлэгт олон жил ажилласан, ахмад настан Я.Оюундэлгэр нарын эмчилгээ, сувилгааны зардалд мөнгөн дэмжлэг үзүүлэв.

Дүүргийн Засаг даргын Тамгын газарт иргэдээс дэмжлэг, туслалцаа хүссэн өргөдөл хүсэлт ирдэг бөгөөд Засаг даргын Тамгын газрын хэлтэс, албад холбогдох асуудлыг судалж,  хүүхдийг нь цэцэрлэг, сургуульд хамруулж, хугацаат цэргийн алба хаагчийн ар гэрийнхэнд мөнгөн тусламж үзүүлэх, Олон улсын байгууллагын тусламж,дэмжлэгт хамруулах болон Засаг даргын хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд буцалтгүй тусламж олгох зэргээр дэмжсээр ирсэн.

 

 

 

Leave a Reply

  • Facebook