“АНКАРА”-ИЙН НЭРЭМЖИТ ГУДАМЖНЫ НЭЭЛТ БОЛЛОО

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн урилгаар Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд эрхэмсэг ноён Рэжэп Таийп Эрдоан манай улсад хийж буй төрийн айлчлалын үеэр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх “Анкара”-ийн нэрэмжит гудамжны нээлтийн ажиллагаа өнөөдөр боллоо.

a19     a20

Бүгд Найрамдах Турк Улсын талаас манай улсын нийслэл Улаанбаатар хотод өөрсдийн нэрэмжит гудамжтай болохыг хүссэн хүсэлтийн дагуу Нийслэлийн ИТХ-ын 2006 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 240 дугаар тогтоолоор тус дүүргийн Хүнсний Нэгдүгээр дэлгүүрээс СУИС хүртэлх гудамжийг Турк Улсын нийслэл Анкара хотын нэрэмжит гудамж болгосон билээ.

a21     a22

2011 онд нийт 2 сая ам.долларын өртөгтэй 2,8 га талбай бүхий Анкарагийн нэрэмжит гудамжны тохижилтыг БНТУ-ын Элчин сайдын яам, Туркийн хамтын ажиллагаа зохицуулалтын (ТИКА) олон улсын байгууллага хариуцан 7 метр өргөн явган зам, 5 дугаар сургуулийн урд Турк Улсын уламжлал болох Назарыг бэлгэдсэн байгууламж, усан оргилуур, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, явган зам, хашлага, гудамжны сандал суурилуулах зэрэг иж бүрэн тохижилтын ажлыг хийж гүйцэтгэсэн юм.

a23     a24

Нээлтийн арга хэмжээний үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл БНТУ-ын шадар сайд ноён Бэшир Аталайг Нийслэлийн Хүндэт тэмдэгээр шагналаа.

a25     a26

Leave a Reply

  • Facebook