ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДЭД ЗӨВЛӨХ ЭЦЭГ, ЭХЧҮҮД БАТЛАМЖ АВАВ

Дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв, Дэлхийн Зөн Олон Улсын байгууллагын “Хайлааст” орон нутгийн хөгжлийн хөтөлбөр, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн холбоо хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зөвлөх эх, эцгийг бэлтгэх 16 хоногийн сургалт зохион байгуулж, 5 дугаар сарын 6-нд хаалтын ажиллагаа боллоо.

Сургалтад дүүргийн 13-19 дүгээр хорооны 21 эх, эцэг хамрагдсан бөгөөд сургагч багшийн батламжийг Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн дарга А.Ганбат, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн холбооны гүйцэтгэх захирал С.Сэлэнгэ, Дэлхийн Зөн Олон Улсын байгууллагын “Хайлааст” орон нутгийг хөгжүүлэх хөтөлбөрийн Боловсролын хөтөлбөрийн зохицуулагч Б.Оюунжаргал нар гардуулан өгөв.

 

\\

Leave a Reply

  • Facebook