ЦОГЦ СУРГАЛТЫН ТӨВТЭЙ БОЛОХ ЗОРИЛТ ТАВИН АЖИЛЛАЖ БАЙНА

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Байгаль орчин, экологийн асуудал эрхэлсэн хорооны гишүүд  2015 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр батлагдсан төлөвлөгөөний дагуу дүүргийн Засаг даргын дэргэдэх онцгой байдлын хэлтсийн аврах гал унтраах 10 дугаар анги дээр очиж танилцлаа. Дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, Хурандаа Я.Жаргалсайхан гамшиг, аюул ослын байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар товч танилцууллаа.
Тус хэлтэс нь орон тоогоор 111 хүн ажилладаг. Аврах гал унтраах анги дээр 99 хүн 4 ээлжээр 24 цаг ажилладаг юм байна.
Манай ажил  аврах, гал унтраах гэсэн 2 үйл ажиллагааг зэрэг гүйцтгэдэгээрээ онцлогтой.  Хүнд нөхцөлд ажилладаг учир ажилчид маань ихэнх нь нуруу нугасны өвчтэй болдог талаар Хурандаа Я.Жаргалсайхан онцолж байлаа.
Мөн  албан байгууллага, сургууль цэцэрлэгийн хүүхдүүдэд гал юунаас болж гарч байна гэдгийг шууд үзүүлдэг үзүүлэн гаргах,  цогц сургалтын төвтэй болох зорилго тавин ажиллаж байгаа юм байна.

Leave a Reply

  • Facebook