ХӨРШИЙН ХЯНАЛТЫН ЖУРМЫН ТӨСӨЛД 700 ГАРУЙ ИРГЭН САНАЛ ӨГӨВ

 

Дүүргийн 19 дүгээр хорооны “Иргэний танхим”-д “Хөршийн хяналтын журам”-ын төсөлд санал авах, хэлэлцүүлэг өрнүүлэх ажлын хаалтын ажиллагаа 5 дугаар сарын 7-нд болж, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтсийн мэргэжилтэн Л.Ариунзаяа, тус хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга Л.Буянт, хорооны Засаг дарга Д.Алимаа, дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн төлөөлөл, хорооны иргэд оролцлоо.

19 хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга Л.Буянт арга хэмжээг нээсэн бөгөөд 19 дүгээр хороонд 2013-2015 оны хооронд гарсан гэмт хэргийн нөхцөл байдал, хэрхэн урьдчилан сэргийлсэн, захиргааны ямар арга хэмжээ авсан болон Хөршийн хяналтын журмын талаар холбогдох албаны хүмүүс иргэдэд мэдээлэл өгөв.

Хэлэлцүүлгийн төгсгөлд Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн ерөнхий жижүүр, Цагдаагийн ахмад, Соёлын тэргүүний ажилтан Ц.Баатарболд, дуучин Түвшинсайхан , Соёл Урлагийн Их Сургуулийн оюутнуудын Морин хуурын гурвал иргэдэд ая дуу өргөн барилаа.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Захиргаа, хуулийн хэлтэс, дүүргийн Цагдаагийн нэг, хоёрдугаар хэлтэс хамтран “Хөршийн хяналтын журам”-ын төсөлд 5 дугаар сарын 1-7-нд иргэдээс санал авч, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Дүүргийн 6,7, 9, 11, 12, 19 дүгээр хорооны 700 гаруй иргэн “Хөршийн хяналтын журам”-д санал өгөөд байна.

Leave a Reply

  • Facebook