“ТӨГСӨЛТИЙН АРГАЧЛАЛ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙН СУРГАЛТ БОЛОВ

IMG_7226

Нийслэлийн Халамж, үйлчилгээний газар, Чингэлтэй Дүүргийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн Зөн Монгол Олон Улсын байгууллагатай хамтарсан “Төгсөлтийн аргачлал” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсгийнхэн 5 дугаар сарын 7-нд сургалтад хамрагдлаа.

Дүүргийн 18 дугаар хороо, Хүний хөгжлийн төвд болсон сургалтад дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбатын ахласан ажлын хэсгийнхэн болон хороодын ажлын хэсгийнхэн хамрагдлаа.

Дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан “Төгсөлтийн аргачлал” хөтөлбөрийг нэн ядуу өрхүүдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх зорилгоор Дэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллагатай хамтран дүүргийн 7-19 дүгээр хороодод хэрэгжүүлэх юм.

 

Leave a Reply

  • Facebook