ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ ЦЭРЭГ ТАТЛАГАД ЗАЛУУСЫН ИРЦ САЙН БАЙНА

2015 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага өнөөдөр эхэллээ. Чингэлтэй дүүргийн Цэрэг татлагын товчоо дүүргийн 24 дүгээр сургууль дээр байрлаж байгаа бөгөөд 5 дугаар сарын 8-ны өглөөгий 07.00 цагаас ажил эхэлж, цэргийн албаны зарлан дуудах хуудас авсан залуусын ирц сайн байна.

Чингэлтэй дүүргийн хувьд цэрэг татлагын үйл явцыг ар гэрийнхэнд нь дэлгэцээр харах боломж олгосон, дүүргийн Засаг даргын Тамгын газраас цэргийн албанд эрүүл мэндээр тэнцээгүй залууст чиглэсэн хөтөлбөр хэрэгжүүлсэний үр дүн гарч, тэдгээр залуусын 20 гаруй хувь нь хугацаат цэргийн албанд тэнцээд байгаа зэрэг нааштай үзүүлэлтүүдээр бусад дүүргээс онцлогтой байгаа юм.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтэс, Цэргийн штаб болон холбогдох хэлтэс, албадын мэргэжилтнүүд, хороодын Засаг дарга нар, эрүүл мэндийн эмч, ажилтнууд, цагдаагийн албан хаагчид, цэргийн дүйцүүлэх алба хаагчид гээд олон хүн дүүргийн Цэрэг татлагын товчоонд идэвхтэй ажиллаж байна.

Цэргийн зарлан дуудах хуудас авсан залуусын идэвх сайн, цэрэгт явах сонирхолтой залуусын тоо нэмэгдсэн, эрүүл мэндийн шалтгаанаар хасагдах нь өмнөх жилүүдээс харьцангуй бага байгааг Цэрэг татлагын  товчооныхон онцлов.

Цэрэг татлага 5 дугаар сарын 8, 9, 10-ны өдрүүдэд үргэлжилнэ.

Цэргийн жинхэнэ албаны зарлан дуудах хуудас хүлээн авсан иргэд иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, эрүүл мэнд,нийгмийн даатгалын дэвтэртэйгээ ирэх шаардлагатай. Мөн дотоодын их, дээд сургуульд суралцаж байгаа оюутан залуус сургуулийн тодорхойлолт, сургалтын төлбөр төлсөн баримт болон бусад нотлох баримтыг бүрдүүлэх хэрэгтэйг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас мэдэгдлээ.

 

 

IMG_7398

 

 

 

 

Leave a Reply

  • Facebook