“БИДНИЙ БАХАРХАЛ” ХҮҮХДИЙН УРЛАГИЙН НААДАМ БОЛНО

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас хүүхэд багачуудад үндэсний ёс заншлаараа бахархах үзлийг төлөвшүүлэх, ардын урлагийн өв санг өвлүүлэх, тэдний авъяас чадварыг нээх, хөгжүүлэх, урлагийн болон гоо зүйн боловсрол олгох зорилгоор “Бидний бахархал” хүүхдийн урлагийн 6 дахь наадмын шалгаруулалт энэ сарын 19-23-ны өдрүүдэд Хүүхдийн ордонд болох гэж байна.

Энэ үеэр уламжлал болон зохион байгуулагддаг шилдэгүүд болон шагналтнуудын тоглолт 4 дүгээр сарын 26-ний өдөр 11.00 цагт Монголын хүүхдийн ордонд болно.

Ардын урлагийн энэхүү наадам нь ардын дуу, ардын хөгжим, ардын бүжиг, хөөмий, уран нугаралт, ерөөл магтаал, морин хуур, уртын дуу гэсэн төрлөөр зохион байгуулагдаж, шалгарсан хүүхэд багачууд, хөгжмийн багш, сургуулийг хөгжмийн зэмсэг, тоног төхөөрөмж, оюуны хэрэгцээг хангах ном зэргээр урамшуулдаг байна.

Тус хүүхдийн урлагийн наадмыг Дэлхийн Зөн Монголд Олон улсын байгууллагын Хайлаас орон нутгийн хөгжлийн хөтөлбөр, Чингэлтэй орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийнхөн хамтран зохион байгуулж, наадамд оролцогч хүүхэд багачуудын авъяас чадвар жил ирэх тутам чанаржин, оролцогч хүүхдүүдийн тоо 1000 хүрээд байгаа ажээ.

Leave a Reply

  • Facebook