“ОРОЛЦООГ БОДИТ БОЛГОЁ” САРЫН АЯН ЭХЭЛЛЭЭ

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог дэмжих “Оролцоог бодит болгоё” сэдэвт сарын аяныг 2013 оны 4 дүгээр сарын 8-аас 5 дугаар сарын 8-ны хооронд зохион байгуулж эхэллээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн халамж, хамгааллын асуудлыг нийт хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлогын төвд нь байлгаж, тэдний нийгмийн оролцоог бодит болгох зорилгоор энэхүү аяныг зохион байгуулж байгаа юм.

Сарын аянд Чингэлтэй дүүргийн 1-19 дүгээр хорооны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулах бөгөөд тэдэнд зориулсан сургалт сурталчилгааны олон талт ажлуудыг хийхээр төлөвлөжээ. Тухайлбал, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил хамгааллын бодлого-Шинэчлэл” Үндэсний чуулганд төлөөлөл оролцуулах, хэлэлцүүлэг явуулах, ХБИ-ийн гар урлал, жижиг дунд үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээр үзэсгэлэн худалдаа гаргах, тэдний нийгмийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар нарийвчилсан судалгаа гаргах, оюутан сурагчдын дунд уран бүтээлийн уралдаан зарлах зэрэг арга хэмжээг сарын хугацаанд зохион байгуулах юм байна.

“Оролцоог бодит болгоё” сарын аянд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, төрийн бус байгууллагын төлөөлөл оролцоно.

Leave a Reply

  • Facebook