“УЧРАЛ”-ЫН ЦЭЦЭРЛЭГТ МОД ТАРИНА

Бүх нийтээр мод тарих өдөр жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагт тохиодог. Энэ өдөр буюу 5 дугаар сарын 9-нд Чингэлтэй дүүргийн төр, захиргааны байгууллагынхан Барилгачдын талбайд мод тарих өдрийн нээлтийн арга хэмжээ зохион байгуулна.

Дүүргийн удирдлагууд “Учрал”-ын цэцэрлэгт мод тарих бол төр, захиргааны байгууллагын албан хаагч, ажилтнууд байгууллагынхаа хуваарьт газруудад мод, бут тарьж, арчилгаа, тордолгоо хийнэ.

2015 онд Чингэлтэй дүүрэг “Ногоон дүүрэг” хөтөлбөрийн хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн нөхөн тариаланд 9 төрлийн 10.000-аас доошгүй мод,бут, 20.000м2 зүлэг, 600м2 талбайд цэцэг, Чингэлтэй хайрханд 5000 ширхэг шилмүүст модоор ойжуулалтын ажлыг хийж хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.

Эдгээр ажлыг 2015 оны 05 дугаар сарын 09-нөөс 10 дугаар сарын 25-ны хооронд дүүргийн нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөсөн юм.

 

Leave a Reply

  • Facebook