ГАМШИГ ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Чингэлтэй дүүргийн Засаг даргын “Гамшгаас хамгаалах сургалт зохион явуулах тухай” 04 дүгээр тушаалын дагуу Онцгой комисс, гамшгаас хамгаалах албаны удирдах бүрэлдэхүүнд “Гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах үеийн гамшгаас хамгаалах албаны удирдлагын гүйцэтгэх үүрэг, харилцан ажиллагааг зохион байгуулах” сэдэвт сургалтыг 2013 оны 04 сарын 10-ний өдөр дүүргийн ЗДТГ-ын хурлын танхим зохион байгууллаа.

a27     a28

Энэхүү сургалт нь Монгол улсын “Гамшгаас хамгаалах тухай”, “Галын аюулгүй байдлын тухай” хууль болон бусад заавар, журмыг хэрэгжүүлэх, дүүргийн Засаг даргын “Гамшгаас хамгаалах төлөвлөгөө”-ний хэрэгжих бодит нөхцөл, гамшгаас хамгаалах албадын бэлэн байдлыг дээшлүүлэх, удирдах бүрэлдэхүүний мэдлэг, чадварыг дээшлүүлэх, харилцан ажиллах журмыг тодотгох зорилготой юм.

Уг сургалтаар “Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого хөтөлбөр, Онцгой комиссын ажиллах журам, харилцан ажиллагаа”, “Гамшгийн эрсдлийн үнэлгээ”, “Монгол орон болон Улаанбаатар хотын газар хөдлөлтийн нөхцөл байдал”, “Дүүргийн нутаг дэвсгэрт гарч буй аюулт үзэгдэл техникийн холбогдолтой ослын цагийн байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээ” сэдвээр холбогдох байгууллагын төлөөллүүд тус тус мэдээлэл хийлээ.

Дүүргийн Онцгой комисс, Гамшгаас хамгаалах орон тооны бус штаб, албадууд өөрсдийн томилгоот бүрэлдэхүүний бэлэн байдлыг дээшлүүлэх, үүссэн онцгой нөхцөл байдалд үүрэг гүйцэтгэх, гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөөний бодит байдлыг хангах, мэргэжлийн ангийн аврах ажлын ур чадварыг дээшлүүлэх, бүх түвшний төрийн захиргааны болон мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах талаар онол практикийн мэдлэг олгож байгаагаараа энэхүү сургалт нь ач холбогдолтой юм.

Leave a Reply

  • Facebook