ЗАРИМ ИРГЭНИЙ ЭМЧИЛГЭЭ, СУВИЛГААНЫ ЗАРДАЛД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭВ

 

Дүүргийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Б.Мөнхбат, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат нар 5 дугаар сарын 8-нд 7 дугаар хорооны иргэн Б.Энхбаясгалан, 10 дугаар хорооны иргэн Н.Золбилэг, 13 дугаар хорооны иргэн Х.Оюундорж нарын эмчилгээ, сувилгааны зардалд дэмжлэг үзүүлж, батламж гардууллаа.

Дүүргийн Засаг даргын Тамгын газарт иргэдээс дэмжлэг, туслалцаа хүссэн өргөдөл хүсэлт ирдэг бөгөөд Засаг даргын Тамгын газрын хэлтэс, албад холбогдох асуудлыг судалж,  хүүхдийг нь цэцэрлэг, сургуульд хамруулж, хугацаат цэргийн алба хаагчийн ар гэрийнхэнд мөнгөн тусламж үзүүлэх, Олон улсын байгууллагын тусламж,дэмжлэгт хамруулах болон Засаг даргын хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд буцалтгүй тусламж олгох зэргээр дэмжсээр ирсэн.

 

 

Leave a Reply

  • Facebook