ГАЗАРТАЙ ХОЛБООТОЙ УДИРДЛАГЫН МЭДЭЭЛЛИЙН ТОГТОЛЦООГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОНО

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд НҮБ-ын Ази, Номхон Далайн Эдийн засаг, Нийгмийн Комиссын Байгаль орчин, хөгжлийн хэлтсийн ажилтан Ким Тэе Хунг болон БНСУ-ын Мурим компанийн төлөөллүүдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

a29     a30

Уулзалтын эхэнд Засаг дарга Д.Ганболд дүүргийн хүн амын суурьшил хороод болон гэр хорооллын дахин төлөвлөлт, байгаль экологийн тэнцвэртэй байдлыг хангах замаар иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг хангах, газрын ашиглалтыг сайжруулах, хөрс, ус, агаарын бохирдлыг багасгах шаардлагатай байгаа болон зарим авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар товч танилцууллаа.

Улаанбаатар хотын газрын харилцаа, газар зохион байгуулалт, удирдлагын мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгох, орчны бохирдлыг бууруулах талаар судалгаа хийж, Нийслэлтэй хамтран ажиллах чиглэлүүдээ тодорхойлох, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зорилгоор энэхүү баг нь ажиллаж байгаа юм байна. Энэ хүрээнд газрын харилцаатай холбоотой бусад нийгмийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэхэд нийслэлийн аль нэг дүүргийг загвар болгон хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа дурдаж байлаа.

Засаг дарга Д.Ганболд уулзалтын төгсгөлд нийслэлийн хоймор болсон Чингэлтэй дүүрэгт хүрэлцэн ирж газартай холбоотой тулгамдаж буй асуудлыг тэр тусмаа удирдлагын мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр хэрэгжүүлэх энэхүү ажлыг эхлүүлбэл бүхий л талаар дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм.

 

Leave a Reply

  • Facebook