ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ ЦЭРЭГ ТАТЛАГА АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ

Нийслэлийн Засаг даргын А/235, Чингэлтэй дүүргийн Засаг даргын А/168 дугаар захирамжийн дагуу 2015 оны 1 дүгээр ээлжийн цэрэг татлага Чингэлтэй дүүрэгт амжилттай өндөрлөлөө.

Дүүргийн ерөнхий боловсролын 24 дүгээр сургууль дээр 5 дугаар сарын 8-10-ны өдрүүдэд үргэлжилсэн цэрэг татлагад Засаг даргын Тамгын газар, Цэргийн штаб, холбогдох алба, хэлтэс, Цэрэг татлагын товчооныхон идэвхтэй ажилласан бөгөөд хугацаат цэргийн албанд явах сонирхолтой залуусын тоо нэмэгдэж, ирц сайн байлаа.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Цэргийн штаб, Цэрэг татлагын товчоо 2015 оны 1 дүгээр ээлжийн цэрэг татлагын хяналтын тоог бүрэн биелүүлж, гэрээт цэргийн албанд гурван иргэнийг элсүүлсэн байна.

 

 

Leave a Reply

  • Facebook