ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ МУИС-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

a31

Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар дүүргийнхээ жижиг дунд үйлдвэрлэл, өрхийн буюу хувиараа бизнес эрхлэгчдийг дэмжих, хөгжүүлэх зорилгоор “Зах зээлд нэвтрүүлэх төв”-ийг байгуулахаар ажиллаж байгаа билээ.

 

 

Үүний хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Мөнхбат МУИС-ын Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн дэд захирал Ч.Ганзориг, Тогтвортой Хөгжлийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал И.Бямбахүү нартай уулзан цаашид хэрхэн хамтран ажиллах талаар харилцан санал солилцлоо.

 

Шинжлэх ухааны шинэ мэдлэгийг жижиг дунд үйлдвэрлэлд нэвтрүүлэх, мэдлэгт суурилсан эдийн засгийг улс орны хөгжлийн хэлбэр болгох, их сургуулиудыг улс орны нийгэм, эдийн засагт манлайлах үүрэг гүйцэтгэхэд орон нутаг, их дээд сургууль, бизнесийн байгууллагын хамтын ажиллагаа ихээхэн шаардлагатай байдаг.

 

Тиймээс Чингэлтэй дүүрэг МУИС-тай цаашид хамтран ажилласнаар сургалт, судалгааг хөгжүүлэх улмаар академик мэдлэгийг бизнес сэтгэлгээтэй нягт холбож их сургууль-жижиг дунд үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

 

Уулзалтын төгсгөлд Чингэлтэй дүүрэгт эрдэм шинжилгээ, судалгааны ололт амжилтыг нэвтрүүлэх чиглэлээр хамтарсан баг ажиллахаар тохиролцлоо.

 

Leave a Reply

  • Facebook