“ТАТВАР ТӨЛӨГЧ ТАНЬД БАЯРЛАЛАА”

I

Жил бүрийн 5 дугаар сарын хоёр дахь долоо хоногт “Татвар төлөгчдийн өдрүүд” болж, Татварын тухай хууль тогтоомжийг иргэдэд танилцуулж, сурталчилж, ажлаа тайлагнаж, шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгж, иргэдээ урамшуулдаг.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Татварын хэлтсээс энэ жил “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг “Татвар төлөгч Таньд баярлалаа” сэдвийн дор тэмдэглэж байна. Чингэлтэй дүүргийн Татвар төлөгчдийн өдрүүд-ийн нээлт Тусгаар тогтнолын талбайд 5 дугаар сарын 11-нд боллоо.

Нээлтэд дүүргийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Б.Мөнхбат, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтсийн дарга А.Дамцагдорж, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Орхонбаяр, Татварын ерөнхий газрын Сургалтын албаны дарга Д.Жавзансүрэн, Нийслэлийн Татварын газрын Төрийн захиргааны хэлтсийн дарга Б.Төгсөө, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн дарга Ж.Эрдэнэбилэг нарын албаны хүмүүс оролцлоо.

Өдөрлөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн дарга Ж.Эрдэнэбилэг нээж, дүүргийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Б.Мөнхбат татвар төлөгчдөд хандан үг хэлэв.

“Татварын төлөгчдийн өдрүүд”-ийн үеэр иргэд, аж ахуйн нэгжүүдэд татварын талаар зөвлөгөө өгч, татвар төлөгч аж ахуйн нэгжүүд үйлчлүүлэгч, худалдан авагчдад бараа, бүтээгдэхүүнээ сурталчлах боломж олгох, өдөрлөгт ирсэн иргэдийн дунд шатар, даамны тэмцээн, урлагийн тоглолт зохион байгуулах зэрэг арга хэмжээнүүд болж байна.

Leave a Reply

  • Facebook