НАЙДВАРТАЙ ТАТВАР ТӨЛӨГЧ АЖ АХУЙН НЭГЖ, ИРГЭДИЙГ ШАГНАЛАА

“Татварын төлөгчдийн өдрүүд” өдөрлөгийн нээлтийн үеэр “Найдвартай татвар төлөгч аж ахуйн нэгж, иргэн”-ийг тодруулж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын “Хүндэт өргөмжлөл”, дүүргийн “Хөдөлмөрийн алдар медаль”-иар шагнаж, урамшууллаа.

Дүүргийн Засаг даргын “Хүндэт өргөмжлөл”-өөр “Миг даатгал” ХХК, “Батсуврага” ХХК, “Бадачи Трейд” ХХК, “Эм Пи Ай Консалтинг” ХХК, “Эм Ди Эйч Эс” ХХК, “Ти Ди Би Лизинг” ХХК-ийг, дүүргийн “Хөдөлмөрийн алдар медаль”-иар иргэн Н.Насанжаргал, Б.Энхмаа, М.Монхор нарыг шагнав.

Татвар төлөгчдийн шагналыг Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Б.Мөнхбат, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Орхонбаяр, Татварын ерөнхий газрын Сургалтын албаны дарга Д.Жавзансүрэн, Нийслэлийн Татварын газрын Төрийн захиргааны хэлтсийн дарга Б.Төгсөө, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн дарга Ж.Эрдэнэбилэг нар гардуулж өглөө.

IMG_7992

IMG_8006

Leave a Reply

  • Facebook